Buy UnboxingMinds a coffee

x
1
3
5

£0 of £200/mo goal reached

When I reach this goal, I will upload three videos monthly.

£0 of £200/mo goal reached

When I reach this goal, I will upload three videos monthly.

Сайн уу 👋?

Намайг Төмөртогтох гэдэг. Ихэнх хүмүүс намайг блог болон медиум хөтөлдөгөөр мэдэх бол зарим хүмүүс IELTS-д бэлдэгчдийн групп гэх том фб группыг удирдан зохицуулдаг гэж мэднэ. Эдгээр сувгуудаар англи хэл сурах, гадаадад сурах, тэтгэлэг авах, гадаадад ажиллах талаар болон хувь хүний хөгжил, хүн зорилгодоо хэрхэн хүрэх тухай хэдэн жилийн турш бичээд одоо тодорхой чиглэлийн талаар видео контент бэлдэж эхлэхээр шийдсэн юм аа.

Ерөнхийдөө програм хөгжүүлэлт, визуал эффект хийх, болон хиймэл оюун ухааны талаар зэрэг өөрийн дуртай сэдвүүдээр бусдын боловсролыг дэмжих видеонуудыг богино хичээл болон товч танилцуулга нэвтрүүлэг маягтай бэлдэх төлөвлөгөөтэй. Гэвч юу билээ, энэ хүн чинь эдгээр сэдвийн талаар яриад байх хэмжээний мэдлэгтэй хүн үү гэж гайхаж магад. Би хиймэл оюун ухааны талаар бакалаврын сургалтанд гурван жил Английн шилдэг сургуулийн нэгт сурсан ба одоогоор дэлхийд тэргүүлэх зэрэглэлийн визуал эффект бүтээгч студид Pipeline Technical Director (голдуу програм хөгжүүлэлт хийдэг) гэдэг ажилтай.

Видео контентууд гаргах төлөвлөгөөний хувьд бол сар бүрийн 10нд боловсролын чиглэлтэй, 20нд хөнгөхөн зугаа гаргах бүхий видеог youtube сувагтаа байршуулна. Хэрэв энэ төрлийн контентыг цаашид сонирхон үзэх хүсэлтэй, миний хийж байгаа видеонууд таалагдсан, эсвэл өөр нэг шалтгаанаар намайг хийж байгаа видеонуудаа үргэлжлүүлж хийхийг хүсч байвал намайг аяга кофегоор дайлч болно 👍.

Кофегоор дайлахаас гадна энэ сайтын membership-р дамжуулан дэмжигчдийн клубт элсэж болно 🤩. Тэнд орсноор чухам нууц Discord server-д орохоос гадна хичээлүүдийн хуваарь, өгүүлэмж зэрэгт саналаа өгөх боломжтой.

Хичээлүүдийн дараалал гэснээс одоогоор иймэрхүү цуврал хичээлүүд бодсон байна:

- Practical introduction to Python programming

- Developing Deep Learning application

- Honing your VFX skill and scripting in Maya and Houdini

Python цуврал хичээлүүдийг Basic, intermediate, Advanced түвшин гэж салгаж бэлдэж байгаа ба програмчлалын талаар юу ч мэдэхгүй байхаас эхлээд өөрийн гэсэн Python package бэлдэж, олонд дэлгэж хуваалцахад бэлэн болох хүртэлх сэдвүүдийг багтаана. Энэ мэдээж их олон видео (барагцаагаар 20) болох ба зарим саруудад зугаа гаргах видеоны оронд Python хичээлээ нийтлэх гэх мэтээр аль болох хурдан дуусгана.

Deep Learning болон VFX scripting нь хоёулаа Python-н мэдлэг сайн байхад тулгуурлах болохоор эхэнд Python-ы талаар хичээл орсон нь зөв гэж бодож байгаа. Мэдээж заримдаа түвшин болгоны дунд завсар авч VFX эсвэл Deep Learning-н талаар ганц хоёр видео хавцуулах болно.

За тэгээд хичээлүүдийн контент таалагдаж байвал гишүүнчлэлд элсэж дэмжээрэй 🤟